builderall

Цахим сургалтын хэрэгцээ, бэлэн байдлыг үнэлэх

 Богино хугацаанд (3 цаг) эзэмших ур чадвар 
 Үнэлгээнд шууд ашиглахуйц хэрэгслүүд
 Бодит хэрэглээнд суурилсан дадлага

Юу сурах вэ?

 Эзэмших ур чадвар:
Эзэмших мэдлэг:

Хэрэв та цахим сургалтад шилжих эсвэл түүний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилготой бол энэхүү модуль сургалт нь таны гаргах дараагийн алхмыг илүү итгэлтэй, үндэслэлтэй болгох чухал эхлэл юм.

Сургалтын тухай

Энэхүү модуль сургалт нь боловсрол, сургалтын байгууллага болон хувь хүн цахим сургалтыг яагаад, хэрхэн, ямар түвшинд хэрэгжүүлэх шаардлагатайгаа бодитойгоор тодорхойлоход чиглэнэ.

Та цахим сургалтыг эхлүүлэх эсвэл сайжруулах шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн болон байгууллагын бэлэн байдлыг системтэй үнэлж, амжилттай хэрэгжилтийн суурь нөхцөлүүд хангагдсан эсэхийг тодорхойлох мэдлэг, ур чадварыг энэхүү сургалтаар эзэмшинэ.

Сургалтын хүрээнд оролцогчид өөрийн цахим сургалтын бэлэн байдлын үнэлгээг хийхээс гадна, бэлэн байдлыг хангахад нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлуудыг тодорхой шалгуур үзүүлэлтэд тулгуурлан төлөвлөх чадвартай болно. Ингэснээр цахим сургалтыг туршилтаар бус, оновчтой төлөвлөлттэй, бодит хэрэгцээнд нийцсэн байдлаар хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

 

Сургалтын агуулга

Хэнд зориулсан бэ?

  • Боловсрол, сургалтын байгууллагын удирдлага, менежерүүд

  • Сургалтын бодлого, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд

  • Багш, сургагч багш, контент хөгжүүлэгчид

  • Цахим сургалт нэвтрүүлэх, хөгжүүлэх үүрэг бүхий ажилтнууд

  • Байгууллагын дотоод сургалт хариуцсан хүний нөөцийн мэргэжилтнүүд

  • Цахим сургалтыг эхлүүлэх эсвэл сайжруулах сонирхолтой хувь хүмүүс

Өмнөх мэдлэг шаардах уу?

  • Цахим сургалтыг эхлүүлэхээр төлөвлөж буй эсвэл хэрэгжүүлж эхэлсэн

  • Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай 

  • Сургалт зохион байгуулахтай холбоотой ерөнхий ойлголттой

 
 

ТӨСТЭЙ СУРГАЛТУУД