builderall

Боловсролын технологи

Төлөвлөлтөөс үнэлгээ хүртэл

Зорилтот бүлэг

Манай онлайн сургалтын хөтөлбөр нь өөрийн сургалтын үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхээр төлөвлөж буй, мөн одоогийн цахим сургалтын үйл ажиллагааг сайжруулах хүсэлтэй хувь хүн, эксперт болон боловсролын байгууллагуудад зориулагдсан.

Боловсролын байгууллагад зориулсан сургалт
Боловсролын байгууллага цахим сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаа талаас хоёр гол оролцогч талыг нэрлэж болно. Үүнд, Цахим сургалтын удирдлагын баг болон Цахим сургалтын гүйцэтгэлийн баг багтана. Энэ зорилтот бүлэг бүрийн үүрэг, оролцоо, хэрэгцээнд нийцсэн агуулга, ур чадварыг олгох нь манай сургалтын үндсэн зорилго юм.

Эксперт, хувь хүнд зориулсан сургалтууд

Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа олон хүнд хүргэх, тогтвортой орлогын эх үүсвэр болгохыг хүсэж байна уу?
Манай онлайн сургалтын цогц хөтөлбөр нь мэргэжлийн багш, коуч, зөвлөх, контент бүтээгч, байгууллагын сургагч багш, эксперт хувь хүн танд зориулагдсан.

Та “онлайн сургалт” гэдэг санааг бодит бүтээгдэхүүн болгон хувиргах бүхий л шатны мэдлэг, ур чадварыг нэг дороос эзэмшинэ.
 

Байгууллагын цахим сургалтын удирдлагын багт зориулсан

Бодлого, стратегийн түвшинд дэмжих, шийдвэр гаргах нь цахим сургалтыг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааг тогтвортой явуулах суурь хүчин зүйл юм.
Дараах мэргэжилтнүүд нь цахим сургалтыг стратегийн түвшинд төлөвлөх, шаардлагатай шийдвэрүүдийг гаргах, хэрэгжилтийг үнэлэх механизмыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог.

Цахим сургалтын гүйцэтгэгч багт зориулсан

Цахим сургалтыг гардан гүйцэтгэх мэргэжилтнүүд, мэргэжлийн багш нарын хувьд сургалтын цахим материалын боловсрууллалтын онол аргазүй, технологийн хэрэглээ, болон цахим сургалтыг зохион байгуулах аргачлалыг эзэмших нь нэн тэргүүний чухал ур чадваруудад тооцогддог.  
Та манай сургалтад хамрагдсанаар дараах ур чадваруудыг суралцах юм. 

Холбоо Барих

Асуулт байвал илгээнэ үү - Бид 1-2 ажлын өдөрт хариулах болно. 
 garamkhand.s@sudlaach.com
88094556
Улаанбаатар, Монгол